GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Capri лазер
Үрэвсэлт батгад үр дүнтэй, тосны булчирхайн үйл ажиллагааг дарах лазер эмчилгээ
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Capri лазер нь батганд үр дүнтэй 1450nm диод лазер болон 400nm хөх гэрлийн долгионыг хослуулан ашигладаг эмчилгээ юм. Энэ долгионууд нь батганы үндсэн шалтгаан болох тосны булчирхайн идэвхийг бууруулж, арьсыг тайвшруулан суурь түвшинд нь эмчлэх үр дүнг хүлээж болно.
Үйлчилгээний давуу тал
- Батганы үндсэн шалтгаан болох тосны булчирхайн үйл ажиллагааг бууруулна - Арьсан дээрх үрэвсэл болон бактери-ийг багасгаж, суурь эмчилгээ хийнэ
Q & A
Q. Capri лазерийг хэр хугацаанд нэг удаа хийлгэх вэ? A. 1–2 долоо хоногийн зайтайгаар тогтмол давтан хийхийг зөвлөдөг.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Арьс тослог их ялгарч, батга дахих хандлагатай хүмүүс - Батга болон үрэвсэл хүчтэй илэрч буй хүмүүс - Батганы дараах улайлт, сорви, нүхжилтийг сайжруулахыг хүсдэг хүмүүс
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсний дараа 7 хоногийн хугацаанд хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа арьс бага зэрэг гуужиж болзошгүй бөгөөд хэсэг хугацаандаа дараа аяандаа хууларч унадаг. Гараар хуулж авах, гуужуулах бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийнэ үү
3. Гадуур гарахдаа заавал нарны тосыг тогтмол түрхэх шаардлагатай.
4. Үйлчилгээ хийлгэсний дараа нүүр улайх хуурайших мөн бага зэрэг хорсох загатнах хэвийн үзэгдэл ба аажимдаа хэвийн болох тул санаа зоволтгүй.